БТ Дистрибьюшн ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд тогтмол нийлүүлэн, хэрэглэгчдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.
Үйл ажиллагааныхаа хүрээнд тус компани нь музей болон бусад соёлын байгууллагуудтай хамтран ажиллаж, түүхэн үзмэр, оюуны өмчид суурилсан өвөрмөц утга агуулгатай мерчандайз бүтээгдэхүүн загварчлан үйлдвэрлэдэг. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн, дэлхийн зах зээлд улаан хүн орхоодойн бүтээгдэхүүнээрээ танигдсан, Солонгосын эрүүл мэндийн бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч BTGin Co., LTD-тэй стратегийн түншлэл тогтоож, хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагаагаар дамжуулан бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хүрээг өргөжүүлэн, үйл ажиллагаагаа хөгжүүлсээр байна.