BTGinХэмнэлт:8,070
Өндөр агууламжтай ферментжүүлсэн улаан хүн орхоодойн нунтаг бүхий капсул бүтээгдэхүүн.
Gin Hongsam Saponin Capsule Plus нь өндөр агууламжтай ферментжүүлсэн улаан хүн орхоодойн нунтаг бүхий капсул бөгөөд дархлаа дэмжих, стресс бууруулах, бие махбодын энергийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Гинсенозид Rg3 болон Compound K зэрэг сапонин төрлийн идэвхтэй бодисууд нь эсийн түвшинд үйлчилж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, ядралт багасгахад тус болдог. Уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн биотехнологийн давуу талыг хослуулсан онцгой бүтэцтэй бүтээгдэхүүн юм.
Зориулалт:
Дархлааг дэмжих
Ядаргаанаас сэргэхэд туслах
Тромбоцитийн бөөгнөрлийг дарангуйлснаар цусны эргэлтийг дэмжих
Ой тогтоолтыг сайжруулах
Антиоксидант үйлчилгээтэй.

Хэрэглэх заавар:
Өдөрт 1 капсулыг 2 удаа усаар даруулж ууна.
Найрлага:
Капсул бүр нь 100% Солонгос улаан хүн орхоодойн хандны нунтаг (Rb1+Rg1+Rg3(S), Rg3(S+R), Compound K -ийг ургамлын гаралтай целлюлозон капсулд (HPMC) агуулсан. Нэмэлт бодис болон нэмсэн сахар агуулаагүй. 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн.
Савлалт болон хэрэглээ:
60 ширхэг капсулаар савлагдсан бөгөөд 30 хоногийн хэрэглээ.
Хадгалах нөхцөл:
Сэрүүн, хуурай газар хадгална. Ашигласны дараа савны тагийг сайтар таглана уу.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Хориглох заалт:
Эм хэрэглэж байгаа, жирэмсэн хөхүүл хүүхэдтэй хүн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Бүтээгдэхүүний орц найрлагад орсон нэгдэлд харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй.
⚠️Энэхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн өвчнийг оношлох, эмчлэх, эдгээх, урьдчилан сэргийлэх зориулалттай биш юм.

Үйлдвэрлэгч: BTGin Co.,Ltd
Үйлдвэрлэсэн улс: БНСУ
Гинзенозид Rb1, Rg1 болон Rg3 гэж юу вэ?
Гинзенозид Rb1, Rg1 болон Rg3 нь Panax ginseng (Panax ginseng)-ийн үндсэн биоидэвхт сапонин нэгдлүүд бөгөөд тус бүр өөр өөр фармакологийн үйлдэл, биологийн идэвх болон эмчилгээний ач холбогдолтой.
Rb1 болон Rg1 нь түүхий хүн орхоодойн үндсэнд хамгийн өндөр агууламжтай байдаг бол Rg3 нь ихэвчлэн улаан хүн орхоодой (Red Ginseng)-н дулааны боловсруулалтын явцад үүсдэг онцлог нэгдэл юм. Эдгээр гинзенозидууд нь зүрх судасны хамгаалалт, мэдрэлийн тогтолцооны дэмжлэг, дархлаа зохицуулалт, хавдрын эсрэг болон бодисын солилцооны үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг.
Гинзенозид Rb1
Гинзенозид Rg1
Гинзенозид Rg3
Эх сурвалж: National Center for Biotechnology Information, USA